Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-03-07
“Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн систем”-ийн журмыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн систем”-ийн журмыг баталжээ.

Журмын төслийн гол зорилго нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэхүү журмыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ерөнхий архитектор, сумын газрын даамал, тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.

Тус журам нэвтэрснээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системээр дамжуулан бусад салбарын орон зайн мэдээллийг нэгтгэн салбар хоорондын уялдаа холбоог хангаж, бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих юм.

Жишээлбэл, түүх соёлын дурсгалт газрууд, инженерийн шугам сүлжээ, усны болон ойн сан бүхий газрын хамгаалалтын зурваст болон ашигт малтмалын ашиглалт, хайгуулын талбайд давхцуулан газар олгох зөрчил арилгахаас гадна иргэд, олон нийт баттай эх сурвалжийн, нэгдсэн нэг стандартад нийцсэн өгөгдөл, мэдээллээр хангагдах боломж бүрдэнэ.


Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ