Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-03-07
Энэ хавар 310 мянган га талбайд улаанбуудай тариална

Энэ хавар улсын хэмжээнд 310 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөж байна.

Улсын Их Хурлаас өнгөрсөн онд 4-р сард “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг баталсан. Энэ хууль мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад чиглэж байлаа. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацааг заасан ч дуусгавар болох хугацаа тодорхойгүй нь тариалалтад нөлөөлж болзошгүй байна.

Засгийн газраас мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзэн, Гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болгохоор төсөл боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа юм. 

Удахгүй ажлаа эхлэх Хаврын ээлжит чуулганы эхэнд энэ асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ