Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
Уржигдар 11 цаг 48 мин
Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцлоо

Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөл “Go Mongolia” үндэсний брэндийн дор амжилттай оролцжээ. 

Дэлхийн шилдэг таван загварын долоо хоногийн нэгт зүй ёсоор тооцогддог Миланы загварын долоо хоног нь жилд 2 удаа зохион байгуулагддаг.

Манай загвар зохион бүтээгчдийн оролцсон “Fashion Hub” төсөл нь залуу дизайнеруудад чиглэсэн, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай уулзуулах зэргээр залуу дизайнеруудад өгөөжтэй арга хэмжээ болжээ. 

Арга хэмжээний үеэр байгуулсан “Go Mongolia” талбайд монгол ноолуурыг Италийн нэрт загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүэнсерүүд, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүдээс гадна Миланы загварын долоо хоногийн Ерөнхийлөгч зэрэг зочид зочилж, Монгол ноолуурын онцлог, ондоошил, дизайнеруудын бүтээлүүдийг үзэж сонирхсон байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ