Цаг агаар
Валютын ханш
Хууль
2025-03-10
"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн “ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зүйл заалтаар буруутган яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх хуралд шүүгдэгчид мэдүүлгээ өгч байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” компани их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийтдээ 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг.

Тус худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ