Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-03-11
“Гэрээт тэжээл” төсөл гурван талын хамтын ажиллагаагаар хэрэгжинэ

Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд “Сүү” ХК, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Монголын Сүүний Нэгдсэн Холбоо хамтран “Гэрээт тэжээл” төслийг хэрэгжүүлэх гурвалсан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээлийн хангамжийг тогтворжуулах, импортын хамаарлыг бууруулах, малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тогтвортой хамтын ажиллагаа, баталгаат худалдан авалтыг дэмжих уг төслийн хүрээнд сүүний аж ахуй эрхлэгчид “Гэрээт тэжээл”-ийн хүрээнд шаардлагатай тэжээлээ найдвартай, тогтвортой нөхцөлөөр авах боломж бүрдэнэ.

Тэгвэл тариаланчид баталгаат худалдан авалттай болж, тариалсан тэжээлээ тогтмол борлуулах нөхцөл бүрдэх нь сүүний салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын “АТАР-IV” аяны хүрээнд төсөл хэрэгжих бөгөөд салбарын тогтвортой хөгжлийг хангахад талууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ