Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
Уржигдар 16 цаг 22 мин
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Гуравдугаар сарын 10-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна.

Жишээлбэл, Халх, Увс нуур, Булган, Үенч, Бодонч, Идэр, Хяргас нуур, Шишгэд, Хараа голын сав газруудын 75-95% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь цэцэг нуур, Ерөө, Чулуут, Дэлгэрмөрөн зэрэг голуудын савын 45-75 хувь орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км, Бөөнцагаан, Туул, Хөвсгөл нуур, Эг голын сав газруудын 20-45 хувь орчим нь цасан бүрхүүтэй цасан дахь усны нөөц дунджаар 0.11 шоо км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ