Ресторанд үйлчлүүлээд төлбөрөө төлөхгүй, зугтсан иргэнийг шалгаж байна
Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн.
Уг хэрэг нь энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд гарсан байх бөгөөд үйлчлүүлсэн иргэд төлбөр тооцоо хийгээгүй гэх үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Бусад мэдээ

ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Мэдээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ

Зогсоолоос болж маргалдан, тоглоомон гар буу гаргаж танхайрчээ
Мэдээ

Ой, хээрийн 22 түймрийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллага шалгаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.