УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжиллээ. Санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авах шалгуурт 70 хувийн чанар, 30 хувийн үнийг харьцуулан харах хуулийн төслийн өөрчлөлтийг хангуулж ажиллах ёстой. Мөнгөөс илүү хүний амь нас чухлыг санууллаа. Мөн Г.Ганболд, Ц.Туваан нарын гишүүд чанар ба үнийн хосолмол байдлаар эм худалдах авахыг сонгоно гэжээ.
Эмийн чанарыг эрэмбэлж гаргах стандартыг гаргах, эдгээх чадваргүй, чанаргүй эмнээс болж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгааг анхаарч, “чанар”, “үнэ” гэсэн хосолмол байдлаар худалдан авалт хийх саналыг дэмжиж, саналаа хэллээ. Тус хуулийн төслийг эцсийн бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.