Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-03-17
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөн хамрагдаж болно

Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд вакцин хийж байна.

Ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагийн хооронд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг уриаллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ