Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2025-03-17
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ