Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2025-03-17
Ноос, ноолуурын салбарт 870 тэрбум орчим төгрөгийн зээл олгоно

Энэ онд "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум орчим төгрөгийг ноос, ноолуурын салбарт олгоно.

Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.

Үлдсэн хувийг хөнгөн үйлдвэр буюу ноос, ноолуурын салбар эзэлдэг.

Хөдөө аж ахуйн бус салбар уул уурхайн экспортыг нөхтөл хугацаа шаардана. Иймээс төр засгаас экспортын орлогыг нэмэх, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засагт эрэлт дагасан инфляцийн өсөлт бий болох эрсдэлтэйг Монголбанкнаас сануулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ