Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-03-20
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ

Өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна.

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа.

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ  улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. 

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ