Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-03-20
“Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв

Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Шинэ Дели хотноо хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан байна.  

Энэхүү арга хэмжээг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд нар үг хэлжээ. 

Тус арга хэмжээнд хоёр улсын ГХЯ зэрэг төрийн байгууллагын өндөр албаны хүмүүс, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид, тус улсад сурч, ажилладаг монгол иргэд, оюутан залуус болон Шинэ Дели дэх гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй зочид, төлөөлөгч оролцсон байна. 

Энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа болов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ