Цаг агаар
Валютын ханш
УИХ
2025-03-21
Монгол, Италийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, италийн талаас Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Мариа Триподи нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, түүнд тавьж буй зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг бодит агуулга, үр дүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.  

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын зарим асуудлаар ярилцав.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ