Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-03-21
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны 03 дугаар сарын 21-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаан байх хэдий ч, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24,25-нд ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Гуравдугаар сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.  
Агаарын температур: Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаарах боловч 23-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Гуравдугаар сарын 24, 25-нд нойтон цас, цас, 26-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.     
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.  
Агаарын температур: Гуравдугаар сарын 23-наас сэрүүсч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ