Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-03-25
Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. 

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Малчин, Зүүнхангай, Зүүнговь, Завхан, Давст, Бөхмөрөн, Баруунтуруун, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Жаргалантад 16-20 см, бусад нутагт 1-15 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс хүйтэн, бусад нутагт дунджаас 1.1-6.2 градусаар дулаан, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ