Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-03-25
Өнөөдөр зарим үед 34 метрийг давж хүчтэй салхилна

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана.

Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.

Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 хэмээр эрс хүйтрэхийг анхаарна уу.

Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээлж байна.  

  • Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард, 61,4 хувь 3-6 дугаар сард ажиглагдана.
  • Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана.
  • Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдана. 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ