Цаг агаар
Валютын ханш
Хууль
2025-03-25
Хүрэн баавгай, шивэр хандгай агнасныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг тус тус илрүүлсэн байна. 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ