Нийт 33.7 сая зорчигч тээвэрлэжээ
2025 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар зам тээврийн салбарын хэмжээнд нийт 33.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн байна. Тодруулбал,
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 32.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 32.5 сая зорчигч зорчжээ.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 339.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 437.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өсжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.