Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-03-27
Лондонд “Монгол тэмээний өдөрлөг” болно

ХХААХҮЯ “Торгоны замын тэмээ” ТББ хамтран  зохион байгуулж буй "Монгол тэмээний өдөрлөг"  Лондон хотод тавдугаар сарын 1-нд болно.

Энэхүү өдөрлөг нь байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд гадаад хөрөнгө оруулалтаа өсгөх, экспортын гэрээ байгуулах, гадаадын худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, компаниудтай хэлэлцээр хийх боломжтой. 

Өдөрлөгөөр үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын B2B уулзалт, Монголын виртуал тур аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ