2025 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 29-31-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байх боловч 4-р сарын 1-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.
Хур тунадас: Гуравдугаар сарын 29, 30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 1-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Гуравдугаар сарын 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-17 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.