Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
Уржигдар 11 цаг 48 мин
Нийслэлийн сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног эхэллээ.

Бие даалт гуравдугаар сарын 31-ний өдрөөс  дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Бие даалтын 7 хоногт “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг, осол, аюулаас өөрийгөө болон өрөөлийг аврах сургалтад хамрагдах юм. Энэ сургалтыг аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар төлөвлөжээ.

Мөн энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Нийслэлийн сургуулиуд гуравдугаар сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд бие даалт хийнэ.

Дөрөвдүгээр сарын 7-ноос амарч, дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт хичээл эхэлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ