Өсвөрийн хөлбөмбөгчид Примьер лигийн Фулхэм клубийн сургалтад хамрагдана
Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын өсвөрийн хөл бөмбөгийн шилдэг 11 тамирчин Англи улсын Лондон хотыг зорилоо.
Хөтөлбөрийн дагуу манай тамирчид 2025 оны 4 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо Фулхэм клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдах ба 4 дүгээр сарын 6-ны өдөр болох Фулхэм VS Ливерпүүл тоглолтыг урилгаар үзэх юм.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, “Go Mongolia” Үндэсний брэнд - Фулхэм клубийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Фулхэм клубийн дасгалжуулагчид Монгол Улсад ирж ажилласан ба нийт 30 клубийн 160 гаруй хүүхдийг хамруулсан сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж дээрх шилдэг 11 хүүхэд сонгогдсон юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.