Түр суурьшуулах орон сууц гэж юуг хэлэх вэ
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-нд нийслэлээс шилжин ирсэн түр суурьшуулах зориулалттай 4 байршилд 400 айлын орон сууц байна.
Энэхүү орон сууцыг түрээслээд өмчлөх орон сууц мэтээр иргэд ташаа мэдээлэлтэй байдаг.
Тэгвэл түр суурьшуулах орон сууц гэж юуг хэлдэг вэ?
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаж байр болон газраа чөлөөлсөн иргэд, оршин суугчдыг түр суурьшуулах зориулалттай. Тухайн иргэд барилгын төслийн ажил дуусах хүртэлх хугацаанд гэрээний дагуу ашиглалтын зардлыг төлж түр суурьших юм.
Өнөөдрийн байлаар дээрх тооны орон сууцанд 16 компанийн төсөлд хамрагдсан иргэд амьдарч байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.