Монгол Улсын Засгийн газрын болон Төв аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилгоор сумдын ЗДТГ-ын дарга, Хууль, эрх зүйн мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цахим үйлчилгээний мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтыг нэгдсэн болон салбар хэсэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Нэгдсэн сургалтын хүрээнд:
Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”
Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл “Төрийн албан хаагчийн ёс зүй”
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Цэрэнноров “Хууль зүйн бодлогын чиглэлээр 2025 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах нийтлэг асуудал”
Аймгийн ЗДТГ-ын ХШҮ-ний хэлтсийн дарга Т.Хуягбаатар “Хяналт шинжилгээ% үнэлгээний арга зүйн тухай ойлголт”
Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг “Нийгмийн салбарт 2025 онд анхаарах асуудал, орон нутгийн хамтын ажиллагаа”
Үйлчилгээний Нэгдсэн төвийн оператор А.Цэрэнтогтох “E-Mongolia ашиглалт, хэрэглээ” сэдвээр мэдээлэл хүргэлээ.


