Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ОБЕГ-аас нийслэлийн Онцгой байдлын газарт штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Дадлага сургууль өчигдөр 05:30 цагт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжилж байна.
НОБГ-ын бие бүрэлдэхүүн болоод дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн удирдах бүрэлдэхүүн штабын дадлагад хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.