Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж, 2024 онд 57.6 сая толгой мал тоолуулсан ба жилд 15.0-20.0 орчим сая толгой малыг хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг.
Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээс үзэхэд нийт 9.2 сая толгой мал буюу 232.2 мянган тонн махыг хэрэгцээлж, 6.1 сая толгой мал буюу 160.0 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд, 3.0 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг экспортлохоор урьдчилсан тооцоолол гарчээ.
Монгол Улс 2018 онд 70.4, 2019 онд 58.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна.
Дэлхийн нийтийн хамарсан короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас дээрх тоо хэмжээ дунджаар 45 хувиар буурч 2020 онд 38.8, 2021 онд 21.8, 2022 онд 16.0, 2023 онд 80.4, 2024 оны 71.1 мянган тонныг экспортолжээ.
Харин 2025 оны гуравдугаар сарын байдлаар 8.8 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна.