Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-04-09
Сүрьеэгийн өвчлөлийн 6-7 хувийг хүүхдүүд эзэлж байна

Дэлхий дахинд 2023 онд 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилсний 1.3 сая нь хүүхэд байна.

Монгол Улсын хүн амын гуравны нэгийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.

Жилд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг бөгөөд сүрьеэгийн өвчлөлийн 6-7 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Сүүлийн 5 жилийн статистикаас үзэхэд, нийт шинэ сүрьеэгийн доторх хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь буурч байгаа боловч хурц тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингитээр нийт 33 хүүхэд өвчилж, сорвит хөндийт сүрьеэ бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Иймд хүүхэд өсвөр насанд тохиолдох сүрьеэгийн илрүүлгийг сайжруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах” сургалтыг  өчигдөр Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг оролцуулан зохион байгуулжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ