Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдөр” болгон зарлаж, жил бүр уриа дэвшүүлэн ажилладаг.
2025 оныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил-Хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж , аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлүүлэн сарын аяныг эхлүүллээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, ҮЭХ-ын тэргүүн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүн Д.Оюун, АОЭХ тэргүүн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүн Р.Алтанцэцэг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүд танхимаар, сумдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд цахимаар оролцов.


