Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-04-11
Баянхонгорын Баянцагаанд салхи 37 метр хүрч ширүүсжээ

2025 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 04 дүгээр сарын 11-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Баян-Өлгийн баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын хойд, Архангайн өмнөд, Төв, Өмнөговийн зарим газраар 1-14см цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлин 14см, Төв аймгийн Эрдэнэсант, Дорнодын Баян-Уул 10см зузаан цастай байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсноос Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул 9.0мм, Дархан-Уулын Дархан, Хонгор, Өвөрхангайн Есөнзүйл, Дорнодын Баяндун, Дундговийн Цагаандэлгэр 5.0 мм, Булганы Сэлэнгэ, Төв аймгийн Батсүмбэр, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Хэнтийн Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дархан, Баян-овоо, Дорнодын Гурванзагал сумдын нутгаар 4.0 мм, бусад хэсгээр 0.0-3.3 мм бороо, нойтон цас орсон байна. 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Дархадын Хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм хүйтнээс 6 хэм дулаан, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байв

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 6-20 хэмаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-12 хэм хүйтэн хонов. 

 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед 22-27 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Баянхонгорын Баянцагаан 37 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0-0.2 мм бороо нойтон цас орсон. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өчигдөр өдөр 16-18 хэм дулаан, өнгөрсөн шөнө 9-10 хэм хүйтэн хоносон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ