Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
Уржигдар 11 цаг 06 мин
Монголын циркчид нийслэлийн төв талбайд чуулна

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд чуулна.

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ