2025 оны дөрөвдүгээр сарын 14-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 14, 15-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Дөрөвдүгээр сарын 15, 18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16, 20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 16-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 14, 15-нд дулаахан байх боловч 16-наас бага зэрэг сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.