Цаг агаар
Валютын ханш
Спорт
Уржигдар 13 цаг 39 мин
Марафончид замынхаа 10 хувийг амжилттай туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар дөрөвдүгээр сарын 14-ний энэ өдөр туулах замынхаа 10 хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа.

Тэд 13 дахь өдрөө гүйж байгаа бөгөөд одоогийн байдлаар Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрээр гүйлтээ үргэлжлүүлж байна.

Зэрэг сумынхан гүйгчдийг багийнхныг зам тосон угтан авч, амжилт ерөөж, хоол цайгаар дайлж, нутаг орноо танилцуулсан байна.

Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай Таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөөд байгаа билээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ