Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
20 цаг 11 мин
Уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад 3 дугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна.

Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад 4-р сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.

Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ