Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-05-09
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр /2023.05.09/ хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Энэ дагуу ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар дэмжиж, гишүүд тойрогтоо хуулийн төслийг танилцуулахаар ажиллаж байна.

Ээлжит бусаар хуралдах болсон шалтаан нь маргааш сайд нар орон нутагт ажиллахтай холбоотой учир өнөөдөр шилжүүлэн хуралдаж байгаа аж.

Мөн  энэ удаагийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар, яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ,  үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ