Цаг агаар
Валютын ханш
Спорт
6 цаг 46 мин
Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч), Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн (гавьяат тамирчин) нарын удирдлага дор 23 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна.

Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс алт, мөнгөн медальтай ба 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв. III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах Мехико хот бол Монголын тамирчдад хэзээнээс ээлтэй, 57 жилийн тэртээ зуны олимпын наадам тус хотод болоход Монгол Улсын чөлөөт бөхийн баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ