Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2023-05-08
Хүүхдийн төлөө фондоос 106.7 саяыг зарлагаджээ

  

Хүүхдийн төлөө фондод өнөөдрийн байдлаар 11 тэрбум төгрөг хадгалагдаж байна. Уг фондыг 2021 онд байгуулан, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц дугаарыг худалдан борлуулсны орлого, төрийн бус байгууллага болон компани, иргэдийн хандив, тусламжаас эх үүсвэр авч, орлогоо бүрдүүлж иржээ. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц дугаарыг худалдан борлуулсны орлогоор 9 тэрбум төгрөг төвлөрсөн бол төрийн бус байгууллагуудаас 2 тэрбум, хандив тусламжаар 17.1 сая төгрөг тус бүр төвлөрсөн байна.

Тус фондоос олон улсын тив дэлхийн наадамд оролцож амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал болгон 81 сая 700 мянган төгрөг олгосон бол олон улсын тивийн олимпиадад амжилт гаргасан 15 хүүхдэд 25 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ