Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-04-16
Канад зарим үйлдвэрлэлийн салбарт АНУ-ын эсрэг хариу тарифын хөнгөлөлт үзүүлнэ

Канадын Сангийн яамнаас мягмар гарагт мэдэгдсэнээр, тодорхой салбарын дотоодын автомашин үйлдвэрлэгчид болон үйлдвэрлэгч компаниудад тодорхой нөхцөл хангасан тохиолдолд АНУ-ын эсрэг ногдуулсан хариу тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Канад улс Ерөнхийлөгч Дональд Трампын ган, хөнгөн цагаан, автомашин болон сэлбэг хэрэгслийн импортод ногдуулсан тарифын хариуд АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу тариф хэрэгжүүлсэн.

Гэвч зарим салбарын холбоод болон компаниуд эдгээр хариу арга хэмжээ нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.

АНУ болон Канадын хооронд өрнөсөн худалдааны дайны нөлөө аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн бөгөөд зарим Канадын компаниуд ажлын байраа цомхотгож, борлуулалт болон ашиг орлого буурахаар байгаа тухай мэдэгдэж байгаа юм.

Мөн Сангийн яамнаас хийсэн мэдэгдэлд дурдсанаар, Канадын үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр, хүнс, ундааны сав баглаа боодол зэрэг салбарт ашиглагддаг АНУ-аас импортлодог бараа бүтээгдэхүүнд зургаан сарын хугацаатай хөнгөлөлт үзүүлэх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ