Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-05-09
Хахууль авсан гэх ГССҮТ-ийн эмчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.П нь өвчтөнөөсөө хахууль авсан гэх хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал зам тээврийн ослын улмаас тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4.900.000 төгрөгийн хахууль авсан гэх  хэргийг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.

Өвчтөнөөсөө хахууль авсан гэх Д.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж.

 

                                                                                                    Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ