Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
9 цаг 53 мин
Дарханд 6 настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгт 2300 хүүхэд хамрагдана

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран ЕБС-ийн 6 настнуудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийг өнөөдрөөс эхлүүллээ. 

Өрхийн 5 эмнэлэг, сумын 3 эмнэлэг, хувийн хэвшлийн 18 шүдний эмнэлэг нүд, шүд, зүрхний эмгэгийн үзлэгийг эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу явуулна.

Аймгийн хэмжээнд 2300 гаруй хүүхэд хамрагдана. 

Өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээг цаг алдалгүй хийж тухайн хүүхдийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой.

Үзлэгийг ирэх зургаадугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байна. 

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ