Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
6 цаг 18 мин
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй албаны төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид албан томилолтоор ажиллалаа

2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид албан ёсны айлчлал хийж, Шэньян хотноо тус мужийн Засаг дарга Ван Синьвэйтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр тал мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч, байгаль орчны хамгаалал, соёл урлаг, боловсрол, спорт, аялал жуулчлал, залуучуудын солилцоо зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Ляонин мужийн Засаг дарга Ван Синьвэй уулзалтын үеэр "Ляонин муж нь шинэ эрин үеийн 'Зургаан төв'-ийн зорилтыг хэрэгжүүлж, 'Бүс ба Зам' санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорт идэвхтэй оролцож байна. Бид Төв аймагтай уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг бүх түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна" хэмээн онцлов. Төв аймгийн Засаг дарга Л. Төмөрчөдөр "Ляонин мужийн өндөр түвшний хөгжил, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлоготой танилцсан нь бидэнд шинэ боломж нээж байна. Хоёр талын хамтын ажиллагаа бодит үр дүнтэй, тогтвортой байхад бид бүрэн итгэлтэй байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

Энэхүү уулзалт нь эдийн засаг, соёл, байгаль орчны салбаруудад үр дүнтэй, тогтвортой хамтран ажиллах замаар хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлж, бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал эхлэл боллоо.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ