Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгаа гаргана
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон "Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалт энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.
Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах аж.
Өчигдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн 200 алба хаагчдыг уг сургалтад хамрууллаа.
Эдгээр албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргах юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.