Цаг агаар
Валютын ханш
Спорт
Уржигдар 12 цаг 17 мин
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захир­гааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийд­вэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловс­руулан батлуулжээ.

Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.

Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ