Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
16 цаг 8 мин
Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн А/RES/63/278 тогтоолоор “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон албан ёсоор зарласан.

Энэ өдрийг дэлхийн улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон өөрийн орны иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дэлхийн өдрийг анх 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Калифорни мужид тэмдэглэж байжээ. 1990-ээд оноос хойш хорин жилийн дараа "Эх дэлхийн өдөр"-ийг дэлхий даяар тэмдэглэжээ.

Энэ жил дөрөвдүгээр сарын 22-ны өдөр "Бидний хүч, бидний гараг" уриатайгаар “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна.

Та бүхнийг “Олон улсын эх дэлхийн өдөр”-т нэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ