БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Гвангмион эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дугарын санаачилгаар аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд өнөөдөр БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Гвангмион эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.
Тус эмнэлгийн зүгээс Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг дадлагажуулах, хавдрын оноштой зорилтод бүлгийн 2 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийх боломж гэсэн санал илэрхийллээ.
Төв аймгийн зүгээс эрүүл мэндийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутан залуусыг Чунг-Анг их сургуульд тэтгэлэгтэй сургах, мөн оношилгооны цахим танхимын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх саналыг тавилаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.