Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
5 цаг 15 мин
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Шүүхээс “Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж авсан гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт бичсэн.

Зарим иргэний нэхэмжлэхийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаалаа.

Мөн мөрдөн байцаагч шийдвэр гаргаж, зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан. 207 дугаар байранд байсан зарим иргэнийг буруу тогтоосон. Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Иймээс дахин шинжээч томилохоор шийдвэрлэжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ