АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Дотоод аюулгүй байдлын хорооны албаны хүмүүсийг хүлээн авч уулзав
Тэрбээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль, эрх зүйн салбарын харилцаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. АНУ-ын Төрийн департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо (INL)-ноос тус яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга барил эзэмших, харилцан туршлага солилцох хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд талархлаа илэрхийллээ.
Энэ үеэр Монголын талаас АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хэрэгжүүлэх “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”, INL-ын санхүүжилттэй “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг танилцуулаад, цаашид шинэчилсэн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, хөтөлбөрт урт хугацааны явцын үнэлгээг хийх шаардлагатай байгаа гэдгийг онцолсон юм.
Мөн Хил хамгаалах ерөнхий газар болон АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдыг чадавхижуулах чиглэлээр (2023-2025 он) уулзалт, сургалтаас гадна тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулан хэрэгжүүлсэн талаар танилцуулж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газар, мөн газрын Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газрын болон Хил хамгаалах ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд, холбогдох албаны хүмүүсээс гадна АНУ-ын Агаарын цэргийн штабын Хуулийн холбогч офциер Анна Мэй, тус улсын Төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдлын хорооны Онцгой байдлын Дэд хорооны гишүүн Алекс Марстон, мөн Төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдлын хорооны Дэд дарга, Ардчилсан намын төлөөлөгч Меган Девлин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна
Мэдээ
АНУ-д болж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум 2025”-д Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд оролцож байна
Мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.