Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-05-26
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, салбар тус бүрт манлайлсан 40 хүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа.

АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цолыг,
  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат эмч Дамбын Сэржээд Ардын эмч цолыг тус тус хүртээв.

ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн,

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Магнай трейд” ХХК-ийн захирал Рэгзэндоржийн Ганзориг,

“ГУМ” ХХК-ийн захирал Хашбатын Гиймаа,

“Мах Импекс” ХК-ийн ерөнхий инженер Дамбын Самдан,

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Рэндоогийн Энхбат,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

“Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг,

“Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил,

Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг,

Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг,

Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар,

Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв,

Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Хөвсгөл аймаг Мөрөн сумын ахмад настан, ахмад хуульч Гомбожавын Балдан,

Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Ширэндэвийн Эрдэнэбаатар,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан,

“Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх,

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар,

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монгол үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо,

МИАТ ХК-ийн Тасалбар түгээгүүрийн төвийн ээлжийн ахлагч Дамдинсүрэнгийн Энхтүвшин,

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, худалдааны байгууллагын ахмад ажилтан Галсангийн Цэвээндорж,

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цагаачийн Бат-Өлзий,

Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч Санжаагийн Бүдням нарыг тус тус шагналаа.

АЛТАНГАДАС ОДОНГООР:

UBS телевизийн сэтгүүлч Онгоогийн Мөнхгэрэл,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан Минтэгсүрэнгийн Энхчимэг,

Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Баасанжавын Энхгэрэл,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан нарыг тус тус шагнасан байна

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ