Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-05-27
ОРХОН, ТӨВ АЙМАГТ ХАЛДВАР НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг танилцууллаа. Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 653 хүнээс халдвар илэрлээ. Үүний 28 нь хөдөө орон нутагт 625 нь нийслэлд бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд ТөвОрхон аймагт халдвар нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатараас орон нутгийг зорчихоор шинжилгээ хийлгэж буй иргэдээс халдвар илрэх тохиолдол гарсаар байна. Харин 533 хүн эдгэрч, коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүн нийт 48674 болсон. Сүүлийн 24 цагт 2 иргэн нас барж, нийт 259 хүн тус халдварын улмаас амиа алдлаа.

Өнөөдрийн байдлаар 4285 хүн эмчлүүлж буйгаас:

·Хөнгөн 2167

·Хүндэвтэр 1521

·Хүнд 479

·Маш хүнд 118 хүн байна.

Энэ нь өмнөх өдрөөс 8-аар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 118 хүний амь нас эрсдэлд орсныг илэрхийлж байгаа учир өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, халдвар хамгааллаа сайтар баримтлах чухал хэвээр байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ