Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-05-10
Г.Ариунбуян: Даатгалын компани энэ хохирлыг барагдуулна

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр газардахдаа осолдсон.

Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт дөрвөн цагийн нислэг үйлддэг. Тухайн үед нисгэгч ганцаараа байсан. Одоогоор биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулж байна. 

Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Хохирлын хэмжээг тогтоосны дараа олон улсад нэр бүхий даатгалын компани энэ хохирлыг барагдуулах болно гэж ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян мэдээллээ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ